Чи минь үүрд минийх үү
Тийм гэдгээ хэлээд үнсээч
Зүрх минь чам руу тэмүүлдэгийг
Зөн совин чинь мэдэрч байна уу
Хайр минь чам гүйгээр хавар адил нялхарч
Над дээр шивэрсэн агуу хайр минь
Би чинь үүрд чинийх хайрт минь
Өчүүхэн ч холдохгүйг амлая
Зүүд минь ч бас чинийх
Зүйрлэмгүй итгэлээр чамайг хайрлая
Би чинийх болсоор улам илүүгээр дурласаар
Чамаасаа ирсэн хайрыг хичнээн их хүлээснийг
Одоо л чи минь мэдэв үү
Мөнхөд би чинь чамтайгаа
Энэхэн хайрандаа жаргая
Хайр минь биднийг учруулжээ
Хамтдаа амьдрах тавилан минь
Хайр минь чамгүйгээр
Намар адил гандахад
Над дээр шивэрсэн ариун хайр минь
Би чинийх болсоор улам илүүгээр дурласаар
Чамаасаа ирсэн хайрыг хичнээн их хүлээснийг
Одоо л чи минь мэдэв үү
Энэ л хорвоод чамдаа би эрхлэнхэн амьдрая
Тэнгэртээ байж хорвоог туулья
Эрхлүүлж би чинь хайрлая хайрт минь
Би чинийх болсоор улам илүүгээр дурласаар
Чамаасаа ирсэн хайрыг хичнээн их хүлээснийг
Миний хайрыг чи минь мэдэв үү
Би чинийх болсоор улам илүүгээр дурласаар
Чамаасаа ирсэн хайрыг хичнээн их хүлээснийг
Одоо л чи минь мэдэв үү
2008.08.15
Гэртээ дууг нь сонсоод үгийг нь бичиж авав.









Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: