Би өндгөнд аймаар дуртайг хэлэх үү чанасан өндгөнд бол бүр аймаар дуртай. Энэ зургийг хараад шууд өндөг идмээр болдог байна шд. Ер нь мэдээд авахад илүүдэхгүй мэдээлэл байна аа.
- Өндөгний шар маш сайн шингэдэг. Иймд хэрэв таны бие организм уургийн дутагдалтай байгаа бол өдрийн цэсэндээ заавал өндөг оруулах хэрэгтэй.
- Өндгөнд А, D, E болон B-гийн төрлийн аминдэмүүд, эрдэс бодис байдаг.
- Хоёр хоногт нэг ширхэг өндөг идэхэд биед тустай. Харин ахимаг настай бол долоо хоногт нэг ширхэгийг идэхэд хангалттай.
- Өндөг нь их хэмжээний холестерин агуулдаг. Гэхдээ олон удаагийн судалгаагаар өндөг идсэний дараа цусан дахь холестериний хэмжээ бараг нэмэгдээгүй болох нь тогтоогдсон байна.
Муудсан үгүйг хэрхэн мэдэх вэ?
- Юуны түрүүнд хадгалах хугацааг нь хар. Гадар баглаа боодол, хайрцаг сав, эсвэл худалдаалж буй худалдагчид зөвшөөрлийн бичиг байгаа. Түүн дээр анх нийлүүлэгдсэн он сар өдөр бичигдсэн бий. Таваас илүүгүй хоног хадгалсан бол илүү сайн.
- Хагас литрийн саванд ус хийж түүн дээр хоолны нэг халбага давс хий. Дараа нь өндгөө хийж хөдөлгөөнийг нь ажигла. Хэрвээ бүхэлдээ усанд далд ороод хөвж байвал шинэ өндөг, харин тал хэсэг нь ил гарч байвал дунд зэрэг, ил хөвж байвал түүнийг шууд устгах хэрэгтэй.
- Өндгөө гэрэлд барьж хар. Хэрвээ дотор нь бараан толбо үзэгдвэл энэ нь гэмтсэн муудсан өндөг гэнэ. Гэхдээ өндгийг шалгах энэ арга нь тэр бүр бодитой байж чаддаггүйг хэлэх хэрэгтэй. Өндөгний шар муудаж ялзарсан, амтанд өөрчлөлт орсныг энэ аргаар тодорхойлох боломжгүй юм. Өндөгний чанарыг шалгадаг овоскоп хэмээх тусгай багаж байдаг. Энэ нь хайрцагны амсарт байрлуулсан чийдэнгийн тусламжтайгаар өндөгний дотор ямар нэг толбо байгаа эсэхийг тодорхойлдог байна.
Түүхий өндөг идэж болох уу?
Нэг хэсэг нь түүхий өндөг идэх нь хүүхдийн бие организмд тустай, тэр тусмаа үс ургуулж, дуу хоолойг цээл болгодог гэдэг. Харин нөгөө хэсэг нь түүхий өндөгний сайн, муу эсэхийг мэдэхгүй тул идэхээс татгалздаг. Гуравдахь хэсэг нь шувууны томуу тусахаас айдаг.
Харин эмч мэргэжилтнүүд, түүхий өндөг идэхгүй байсан нь дээр хэмээн зөвлөж байна. Өндгийг хагалж шарахдаа хамгийн гол нь гадар талыг нь сайтар угаах хэрэгтэй. Магадгүй хагалах үед гадар хальсанд байсан вирус өндгөнд наалдаж, ингэснээр биед нэвтрэх эрсдэлтэй.
Түүхий өндгийг сорж ууж огт болохгүй. Энэ нь зөвхөн шувууны ханиаднаас сэргийлсэн хэрэг биш. Түүхий өндөгний хальсны гадаргуунд өөр бусад олон өвчин тухайлбал, хүн халдвар авсан тохиолдолд маш аюултай сальмонеллез байснаас халдвар авч болно. Эдгээр нь хүний бие организмд ямар ч сайн нөлөө байхгүй бөгөөд ходоод гэдэсний замаар биед нэвтэрсэн ч огт шингэдэггүй. Түүхий өндөг уух нь дуучны хоолойд тустай гэдэг ч энэ нь яг батлагдсан зүйлгүй.
Долоо хоногт зургаан өндөг идэх нь хамгийн максимум хэмжээ. Хэрвээ долоо түүнээс дээш өндөг идвэл энэ нь цаг зуурын нас баралтыг 23 хувиар ихэсгэдэг гэсэн судалгааг Гарвардын судлаачид нотолжээ. Үүнийг 40 – 86 насны 21 мянган хүнд явуулсан судалгаагаар тогтоожээ. Ялангуяа холестерины өндөр түвшнөөс үүдэлтэй зүрхний булчингийн өвчин, шижин өвчний үед өндөг ихээр идэх нь онцгой аюултай.
Домог, ам дамжсан яриа
- Өндөг элэгний дайсан гэсэн яриа бий. Энэ нь хоёр талтай. Өндгийг майонезтай хамт идэх нь тийм ч тустай биш. Элэгний өвчтэй бол тослог соус, сүмстэй идэх нь сөрөг үйлчлэл үзүүлдэг. Хамгийн гол анхаарах зүйл бол хэрэв элгэнд чулуу байгаа бол өндөг идэж огт болохгүй. Гэнэт хатгуулж болзошгүй. Үүнээс гадна өндгөнд метионин, холин гэсэн элгэнд байдаг аминохүчлүүд агуулагддаг юм байна.
- Өндөг муу шингэдэг гэсэн яриа ч бас байдаг. Үнэндээ бол хүний биед өндөг муу эсвэл сайн шингэдэг эсэх нь харьцангуй ойлголт. Сайтар чанасан өндгийг бие организм 1 – 2 цаг боловсруулдаг бол хагас болгосон өндгийг гурван цаг орчим хугацаанд шингээдэг байна.
- Өндөгний шар тод байх тусам тустай гэдэг ч үнэндээ бол өндөгний шар нь тахианы идэж байсан хоол тэжээлээс нь ихээхэн хамаардаг.
Өндөг цусан дахь холестериний хэмжээг нэмэгдүүлдэг тул эрүүл мэндэд муу нөлөөтэй гэж зарим хүмүүс үздэг. Тэгвэл энэ нь яг тийм биш гэнэ. Юуны түрүүнд өндгөнд агуулагдах холестериний түвшин лецитинтэй тэнцүү. Судалгаагаар өндөг идсэний дараа холестериний хэмжээ бараг нэмэгддэггүй болохыг тогтоосон байна.
Өндөг бол сальмонеллезын гол шалтгаан гэдэг. Үнэндээ бол долоон мянган шинэ өндгөнд сальмонеллезын халдвартай нь нэг л тохиолддог аж. Гол нь өндгийг хадгалах бол сайтар угаа. Худалдаж авахдаа хадгалсан хугацааг нь заавал харж байх хэрэгтэй.
Өндөгний хадгалах хугацаа долоо хоног гэж зарим нь нотолдог. Тэгвэл өндгийг гурван долоо хоног хадгалж болно. Ингэхдээ хурц шовх талыг нь доош харуулж байрлуулаарай.
Бас өндөг ньхүний биед тустай аминдэм, эрдэс бодисоор баялаг ч нүүрс ус, С аминдэм өндгөнд байдаггүй юм.
www.news.mn-s avlaa.
Блогийн нүүр » Та өндөг идэх дуртай юу?
2008-05-08 15:22:25
I love this song
Миний дуртай шүлэг
Ц. Хулан
Уруул хайр хоёр хамт байдаг
Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье
Гунигаа тайлтал нь нэг үнсэлдэхсэн
Гудамжинд өдрөөр, эсвэл шөнө дөлөөр
Гудайж оддын дор, өвс ногоон дээр...
Хоёулханаа орон дотроо...
Хотол үймсэн Европын гудамжнаа...
Хонгор найз элбэгтэй Персийн буудалд...
Алтан говийн элсэн дээр...
Америкийн шигүү хороололд...
Дэлхийн хаа ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж л би
Лал, Христос, Буддагийн уншлаган доор
Ламбад бүжгийн янаг аялгуун дор
Шалав норсон борооны бүлээн цутгалгаан дор
Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй
Шанхныхаа үсийг илбэхийн чөлөөгүй
Үнсэлдэхсэн...
Олдошгүй, үхэшгүй хайртай амрагаа
Ороонгуу мод адил тэврээд
Родланы баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд үлдэхсэн...
Хөөрхөн байгаа биз...
Миний дуртай зурагнаас

Сарнай эгчийгээ санадаг шүү...
My hearty calendar
Myspace Calendars at WishAFriend.com
Mиний блогийн архив
- ► 2009 он (23)
- ► 2008 он (50)
- ► 12-р сар (1)
- ► 11-р сар (1)
- ► 08-р сар (1)
- ► 07-р сар (1)
- ► 06-р сар (2)
- ► 05-р сар (3)
- ► 04-р сар (3)
- ► 03-р сар (12)
- Mapтын-8 билүү нээрээ?
- Хүчирхэг бие хүн
- Чамд дурлах хэцүү юм
- Гэр бүлийн зураг авахуулаагүй байгаа бол заавал авахуулаарай!
- Words with picture
- Бадамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе ээ!
- Швед улсад ажиллах эрх авч болно.
- Шампанскт дуртай болохоороо copy-paste-correct хийлээ.
- Оксфордын Их Сургуулийн Хүний эрхийн зуны сургалт-2008
- Манай найзын төрсөн өдөр нижгэр болсон
- Хүсэл мөрөөдлөөс нь тусгаарласан шилэн хаалтыг давах хүч чадал хүн бүрт бий.
- Очихиймсаан гэдэг зураг
- ► 02-р сар (16)
- Хэн Төлөх Ёстой Вэ? Эрэгтэй нь үү, Эмэгтэй нь үү?
- Миний анхны 4 мөрт
- Баяртай би явлаа
- Унт даа миний хайр тайван унт
- Туяадаа
- Туяадаа төрсөн өдрийн мэнд хүргэе!
- Хайр өөрөө гайхалтай
- Нобелийн шагналыг яг энд гардуулдаг.
- Нобелийн шагналыг яг хаана гардуулдаг юм бол?
- Дэлхий бөөрөнхий биш
- Бясалгал буюу энергийн тухай
- Маамуу нааш ир
- Бяцхан сургаал
- Хөл болой
- Hello from Sanya, Hainan!
- Докторын зэргээр сурахад тэтгэлэг хэрэгтэй бол уншаарай!
- ► 01-р сар (10)
- Итгэж чадвал юуг ч бүтээнэ
- Ертөнцийн цуутай хүүхнүүд
- Оюутны амралт эхлээд зав гарав гэдэг зураг шүү.
- Бас л завгүй- Цаг гарга
- Сайн хүн байхыг хааяа ч гэсэн боддог бол гүйлгээд уншихад гэмгүй л гэж.
- Take Me To Your Heart
- Манай реалити шоуны багийнханд
- Миний шинэ оны мэндчилгээ
- Cэто-Охасын гүүр
- Чинийх байхын тулд би явья
- ► 2007 он (6)
Hearty cookie

My slide show
under construction
Ажил амьдралд тань чин зүрхнээсээ
Friendster Comments at WishAFriend.com







Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: