2008-05-06 22:39:41
Ойрд ёстой юу ч бичээгүй юм байнаа. Завтай байсан гэхэд хэцүү, завгүй байсан гэвэл бас хэцүү тийм л өдрүүд байлаа даа. Сая гэнэт хуучин дуунуудаасаа сонсмоор санагдаад Сэрчмааг сонслоо. 2004 онд манай найз АНУ-д ирэхдээ л SALLY-2 дискийг авчирч өгч байсан юм л даа. Сэрчмаагийн зөвхөн энэ CD дээрх дуунууд л надад таалагддаг юм.За нэг дуу ч гэсэн сураад аваарай сурах хүн байвал...
ЧАМД МИНЬ ХҮМҮҮС ДУРЛАСАН ГЭЖ
ЭНД ТЭНДЭЭС НАДАД ШИВНЭН ХЭЛЭЭСЭЙ
ЭНЭ Л ЗҮРХ МИНЬ ТЭР Л ҮЕД БАЯСАЖ
ЭНХРИЙ ЧАМАЙГАА УЛАМ ХАЙРЛАХСАН
ДУРЛАСАН БҮХЭНД СЭТГЭЛ НЬ ТАТАГДАНА
ДУГАРАА ЭРГЭХ МЭТ ДАГАН ОДСОН ГЭВЭЛ
ХАЙРТЫН ЧИНЬ ЗҮРХ ГОМДЛООР ШҮҮРЧ
ХАЙРЫН ТЭНГЭРТ НАРАН ХИРТЭНЭ ШҮҮ
ЭТГЭЭД МИНИЙ БОДОЛД ЧИ МИНЬ ҮНЭМШЭЭД
ЭНГЭРЭЭ БИТГИЙ СУЛ ТАВИАРАЙ
ДУУЛИМ ХОРВООД ГАНЦХАН ГЭДГЭЭ МЭДРЭЭД
ДУРЛАЛАА УХААРАН АРИУН ЯВААРАЙ
ОЛОН ХҮН ДУРЛАДАГ ЧАМТАЙГАА БАЙХАД
ОДДЫН ДУНД САРАН ШИГ БИ СОНДГОЙ
ОМОГШИЖ ДҮРЭЭ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХОД МИНЬ
ОЛОМГҮЙ СЭТГЭЛ ДАЛАЙ ШИГ ДАВАЛГААТАЙ









Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: