Сумын наадам-шүлэг, бас дуулдаг ч байхаа

Д. Пүрэвдорж

СУМЫН НААДАМ

Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү

Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болоё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

Сэтгэгдэлүүд:

1. narxan | 2008-05-08 18:47:10
одоо бодоод байхад бараг нууц амрагийн тухай дуу байсан юм болов уу даа, жаахан байхдаа зуслан яваад л орой болохоор гитардаад л дуулцгаадаг байж билээ. тэр үедээ өөрсдийгөө их л том болсон гэж бодож байж дээ. сайхан насаа дурсахад сайхан байна аа
2. ӨВ-Бүрд сум (зочин) | 2009-05-05 14:27:36
Бүтээл болгон нь үнэхээр сайхан юм шүү. Тэнгэрт хальсан ч таны минь бүтээл биднийхээ зүрх сэтгэлд үүрд хоногшин үлднээ. Та минь билэг танхай зохиолч байсан юм даа. "Эрээн уул", "Сумын наадам" "Хөх даалимбан тэрлэг", "Сэгс цагаан богд" үнэхээр дахин дахин унших дуртай. Бүд сумын наадам болгоноор "Сумын наадам" дууг тавьчихсан байдаг. үнэхээр бахарахдаг.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

I love this song

Миний дуртай шүлэг

Ц. Хулан Уруул хайр хоёр хамт байдаг Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье Гунигаа тайлтал нь нэг үнсэлдэхсэн Гудамжинд өдрөөр, эсвэл шөнө дөлөөр Гудайж оддын дор, өвс ногоон дээр... Хоёулханаа орон дотроо... Хотол үймсэн Европын гудамжнаа... Хонгор найз элбэгтэй Персийн буудалд... Алтан говийн элсэн дээр... Америкийн шигүү хороололд... Дэлхийн хаа ч гэсэн Дээр доороо орон үнсэлдэж л би Лал, Христос, Буддагийн уншлаган доор Ламбад бүжгийн янаг аялгуун дор Шалав норсон борооны бүлээн цутгалгаан дор Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй Шанхныхаа үсийг илбэхийн чөлөөгүй Үнсэлдэхсэн... Олдошгүй, үхэшгүй хайртай амрагаа Ороонгуу мод адил тэврээд Родланы баримал мэт хоёулаа Мөнхийн мөнхөд үлдэхсэн...

Нээллтэй байхыг хүснэ.

Хөөрхөн байгаа биз...

Миний дуртай зурагнаас

Сарнай эгчийгээ санадаг шүү...

My slide show

My hearty calendar


Myspace Calendars at WishAFriend.com

Mиний блогийн архив

Hearty cookie

My slide show

under construction

Ажил амьдралд тань чин зүрхнээсээ


Friendster Comments at WishAFriend.com