Швед улсад ажиллах эрх авч болно.
Швед улсад ажиллах хүсэлтэй хүмүүс ажлын эрхтэй байх ёстой. Ажлын эрхийг Швед улсад орж ирэхээсээ өмнө авсан байх ёстой. Та энэ шийдвэрийг гартал хүлээнэ дараа нь Шведэд орж ирнэ. Эхний удаад ажлын эрхийг 90 хоног 3 сараар олгодог. Хэрэв тa 3 сараас дээш хугацаагаар ажиллахын бол амьдрах буюу, оршин суух эрхтэй. Олон улсын гэрээгээр швед улсад мэргэжилтэнд тухайн улсад орох гарах үед ажлын эрх шаардагдахгүй гэхдээ энэ нь нэг жилээс бага хугацаанд хүчинтэй байх болно. Бусад орны иргэд Швед улсад 3 сараас доош хугацаагаар буюу 90 хоног аялахад Швэдэд орох гарах виз авах ёстой. Асуулт:Ажлын эрх авахад надад юу хэрэгтэй вэ?

Эхний удаад та энэ хүсэлтээ танай улсад суугаа Шведийн элчин сайдын газар буюу шведийн консулд тавих ёстой, хэрэв та өөр улсад оршин суух эрхтэйгээр амьдарч байгаа бол тухайн улсад байгаа шведийн элчин сайдын газарт энэ хүсэлтээ тавьж болно. Та бас Цагаачийн газарын вэб хаягаар орж хүсэлт гаргаж болно. Ажлын эрхээ сунгуулахыг хүсвэл та энэ хүсэлтээ "Migrahonsverket, tillståndsen, 60170 Norrköping" хаягаар илгээнэ. Та мөн энэ хүсэлтээ Цагаачийн албаны ажлын эрхийн хэлтэст үлдээвэл цаашаа Norrköping-руу илгээгдэнэ. Ажлын эрх хүссэн өргөдөл ямар үнэтэй байх вэ? Ихэнх тохиолдод ажлын эрх ба амьдрах эрх хүсэхэд төлдөг хураамж гэж бий. Эхний удаа өөрийн улсдаа Шведийн элчин сайдын газарт өргөдөл өгөхдөө энэ хураамжийг төлнө. Хэрэв та интэрнэтээр өргөдлөө илгээвэл картаар төлнө. Заавал элчин сайдын ба консулын газарт шууд төлөх шаардлагагүй.

Ажлын эрхээ сунгуулах тохиолдолд Цагаачийн албаны ажлын эрхийн хэлтэст төлбөрөө хийнэ. Мөн "plusgiro"-гаар дамжуулж төлж болно. Ажлын эрх олгох тухай шийдвэрийг хэн гаргадаг вэ? Элчин сайдын газар ба Консулын газраас тухайн хүний өргөдлийг илгээсний дараа Цагаачийн алба ажлын эрх олгох тухай шийдвэрийг гаргана. Та өөрийн өргөдлөө өгсөн газраасаа Цагаачийн албанаас гаргасан хариуг хүлээн авах буюу хэрэв интэрнэтээр хүсэлт гаргасан бол тухайн хаягаар хариу чинь ирэх болно. Хэрэв танд ажлын эрх олгогдвол таны визтэй цуг хавсарган олгох болно. Та ажлын эрх хүссэн өргөдөл гаргасны дараа 6 долоо хоногийн дараа шийдвэр гардаг. Ажлын эрх нэг жилийн доторх хугацаанд хүчинтэй байна. Зарим тохиолдолд түүнээс бага хугацаагаар хүчинтэй олгогдоно.Тухайн байгууллагын ажиллах хүчний хэрэгцээнээс шалтгаалан дээд тал нь 18 сараар олгогддог. Гадаадын ажилчдын ажиллах эрхийн хугацаа 4 жил хүртэл хугацаагаар сунгагдах зөвшөөрөлтэй. Ажил олгогч тал ажиллах хүчнийг үргэлжлүүлэн ажиллуулах сонирхолтой нөхцөлд ажлын эрх хүчинтэй байх магадлалтай. Та 6 сараас доошгүй хугацаагаар ажиллах эрх авсан тохиолдолд таны нөхөр, эхнэр ба эсвэл 21 наснаас доош насны хүүхэд Швед оронд таны зөвшөөрөгдсөн хугацаанд оршин суух эрх авна. Танд Цагаачийн албанаас ажиллах эрх олгох боломжгүй гэсэн хариу өгсөн тохиолдолд та тухайн хариуг авснаас хойш долоо хоногийн дотор давж заалдаж болно. Танд зөвлөхөд танай улсад сууж байх Элчин сайдын Яам, Консулын газар, хөдөлмөр олгогч байгууллага болон бид танд Швед улсад ажил олоход туслах болно. Та өөрөө ажил олгогч байгууллага хувь хүнтэй холбоо тогтоож болно. Ажил олгогч буюу батлан даагчтай тохиолдолд ажлын эрх олгох магадлал ихтэй байдаг.

А.Ариунаагийн бичсэнээр Орлоо-с авлаа.

Сэтгэгдэлүүд:

1. E.Davaasuren (зочин) | 2009-01-07 16:50:20
bi tanai ulsad ajilj amdrah huseltei bn tanai ulsiin hugjingui bdal soyol ch hicheengui bdal ni mash ih taalagddag ta nadad uuriin ornii ter saihan buhniig uzuulj tus bolohiig bi mash ih husej bn bi tanias bolomjtoi hariu huleej bn
2. amgamore (зочин) | 2009-01-28 21:54:42
hi, setgegdeliig chini unoodor l olj harlaa, bi deerh medeelliig ORLOO site-s Ariunaa gej emegtein bichseneer oruulsan umaa, herev chi Sweden ulsiin talaar delgerengui medeelel avahiig husvel www.orloo.info goor orood uzeerei, tendees heregtei medeellee bas holboo togtooh hunee oloh baihaa. Bi uuroo Sweden-d amidardag hun bish um bgaamaa. Gehdee chamd amjilt husie!
3. tse (зочин) | 2009-05-02 20:51:39
hi nadad ih taalalgdlaa goi bolson b,a bi ene ulsad amidrah sonurxol ih bdag yum a tanig nadad tuslana gdgr irgej b,a

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

I love this song

Миний дуртай шүлэг

Ц. Хулан Уруул хайр хоёр хамт байдаг Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье Гунигаа тайлтал нь нэг үнсэлдэхсэн Гудамжинд өдрөөр, эсвэл шөнө дөлөөр Гудайж оддын дор, өвс ногоон дээр... Хоёулханаа орон дотроо... Хотол үймсэн Европын гудамжнаа... Хонгор найз элбэгтэй Персийн буудалд... Алтан говийн элсэн дээр... Америкийн шигүү хороололд... Дэлхийн хаа ч гэсэн Дээр доороо орон үнсэлдэж л би Лал, Христос, Буддагийн уншлаган доор Ламбад бүжгийн янаг аялгуун дор Шалав норсон борооны бүлээн цутгалгаан дор Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй Шанхныхаа үсийг илбэхийн чөлөөгүй Үнсэлдэхсэн... Олдошгүй, үхэшгүй хайртай амрагаа Ороонгуу мод адил тэврээд Родланы баримал мэт хоёулаа Мөнхийн мөнхөд үлдэхсэн...

Нээллтэй байхыг хүснэ.

Хөөрхөн байгаа биз...

Миний дуртай зурагнаас

Сарнай эгчийгээ санадаг шүү...

My slide show

My hearty calendar


Myspace Calendars at WishAFriend.com

Mиний блогийн архив

Hearty cookie

My slide show

under construction

Ажил амьдралд тань чин зүрхнээсээ


Friendster Comments at WishAFriend.com