2008-03-06 21:39:49
Шампанск гэхээр хүн бүрт баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд, хайрт хосуудын романтик мөч гээд баяр баясгалантай бодлууд орж ирдэг билээ. Тэгвэл энэ шампанск маань яг юу юм бэ? "Шампанск бол тэмдэглэлт үйл явдалд хэрэглэдэг нэг төрлийн ВИНО юм" гэж хэлж болох юм. Яг энэ Шампани гэсэн үг маань хаанаас гаралтай үг юм бэ гээд үзэхээр Францын нэгэн хэсэгт орших Шампани нэртэй мужаас гаралтай. Энэ муж нь маш эртний түүхтэй бөгөөд Атилла хааны 100 жилийн дайн энэ нутагт болж байсан юм байна. Газар зүйн байрлалын хувьд энэ муж маань чухал газар байрладаг бөгөөд францын хойд хэсэгт, газар дундын тэнгисийн урд талд, Английн суваг болон баруун Германтай ойрхон Францын ард түмний тухай маш олон чухал үел явдал болсон түүхэн газар юм. Мөн дундад зууны үед европын худалдааны чухал зам үүгээр өнгөрч байжээ. Энэ муж дотор оршдог Реймс гэдэг хотыг дундад зууны үед Францын хаан Hugh Capet-ын тушаалаар барьж Францын нийслэл болгож байсан байна.За шампанск төрсөн түүх маань юу вэ? гэхээр 16-17 зууны үед нөгөө Шампани мужид маань орших өөр нэг хот болох Epernay хотод Dom Perignon гэдэг хүн вино үйлдвэрлэн аз жаргалтай амьдран суудаг байжээ. Тээр жил Шампани мужид хүйтэн өвөл эрт ирж ургац хураах цаг болоогүй байхад усан үзмүүд эхнээсээ хөлдөж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл усан үзэм чихэрлэг амттай болох хугацаанаас өмнө ургацаа хураахаас өөр аргагүй байдалд орсон байна. Тэгсэн бас гай болж тэр жилийн өвөл өмнөх жилүүдээс хүйтэн болж усан үзмийн исэлтийг зогсоож орхив. Тэгээд хавар болдогоороо болж дулаарч эхлэхэд нөгөө үзэм маань дахин исэлдэж эхэлсэн боловч энэ удаа торхон дотор бус шилэн дотроо исэлдээд зогсохгүй дотроо хийжиж эхлэв. Тэр үедээ ингэж вино исэлдэх нь виноны чанарт асар мууд тооцдог байв. Манай Dom Perignon маань хүнд байдалд оров. Бөөн муу вино үйлдвэрлэчихсэн хүн чин шатна биз дээ. Тэгээд манай хүн гайт хийнээсээ салах гэж бүхнийг хийх болов. Ингэж манай хүн холиж хутгахын мастер болов. Нөгөө муу виногоо сайн винотой холин хутган муухан химичээс илүү сайн хувилахуйн ухаанд мэргэшив. хэхэ. Ингэж холих явцдаа манай хүн шампанск гээч одоогийн бидний уух дуртай ундааны эхлэлийг тавьсан юм. Dom Perignon 1715 онд үхсэн бөгөөд түүний дараа шампанскыг улам боловсронгуй болгоход олон хүн хувь нэмрээ оруулсан юм. Сlaude Moet гэдэг хүн шампанскын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн, ялангуяа шил сав, бөглөөнд их анхаарал тавьсан бөгөөд 1743 онд өөрийн үйлдвэрээ нээсэн ба одоо энэ үйлдвэр House of Moet гэсэн нэрээр алдартай. 18-р зуунаас Англичууд шампани гэх хийтэй виног сонирхож эхлэв. Энэ нь цаашид явсаар шампанскын үйлдвэрлэл бий болоход хүргэсэн юм. 1920 оны үед Bollinger, Irroy, Mumm, Joseph Perrier гэсэн 4 том шампанск үйлдвэрлэгчид байв. Гэвч дэлхийн нэгдүгээр дайн болж Реймс хот дахин дайны хөлд үрэгдэв. Дайны дараа Реймс хотыг дахин сэргээн босгосон боловч үйлдвэрлэл үндсэндээ зогсонги байдалд байв. Great Depression-ны дараа л нэг юм сэргэсэн юм.
Шампанскын тухай жаахан бичсэн юм чинь уух хундаганы тухай хальт нэг хэлвэл шампанск уухад хоёр төрлийн хундага хэргэлдэг. ( зураг оруулав ) Тэгээд хундаганы 3-ны 2-оос илүү хийж болохгүй гэж байгаа. Уух хамгийн аятай темпартур бол 6-8 градус целс. Уухдаа хагас ус ба хагас мөс хийсэн хувинд хөргөнө. Задалсан шампанскаа ууж бараагүй бол дотор нь халбага хийж хөргөгчинд хийж хадгалана.Шампанскын төрлүүд
- Extra Brut, Brut nature, Brut Sauvage- 6% sugar
- Extra Sec- 1.2-2% sugar (хуримын тоорт болон амттантай уудаг)
- Sec- 1.7-3.5% sugar (dry)
- Demi Sec- 3.3-5% sugar (Америкт их уудаг чихэрлэг амттай)
- Doux- 5% sugar
- Blanc de Blancs- цагаан үзмээр хийсэн
- Rose- Ягаан шампанск
Шампанскын шилний хэмжээнүүд
- Magnum-1.5 litre= 2 bottles
- Jeroboam-3 litre= 4 bottles
- Rehoboam-4.5 litre= 6 bottles
- Mathusalem-6 litre= 8 bottles
- Salmanazar-9 litre= 12 bottles
- Balthazar-12 litre= 16 bottles
- Nebuchadnezzar-15 litre= 20 bottles
Quarter bottle-18.7 cl, Half bottle-37.5 cl, Bottle 75 cl
Алдартай фермүүд
- Reims-Krug, Charles Heidsiek, Lanson, Louis Roederer, Ruinort, Veuve Cliquot Pansardin, Pommery and Greno, G.H.Mumm
- Epernay-Moet et Chandon, Pol Roger
- Ay-Bollinger, Deutz Champagne, Ayala, Bollinger
- others-Joseph Perrier, Lourent, Perrier
Жавхлангийн блог-с авлаа. www.oluul.blogspot.com









Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: