Миний нэгэн найз маань гоё ном бэлэглэжээ. Дейвид Жозеф Щварцын бичсэн Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг гэж нэгэн дажгүй номыг Б. Энхбайгаль орчуулсан юм байна. Хүний хөгжлийн цуврал номуудын бүлэгт орох энэхүү ном уншихад зүгээр юм тэгээд ер нь яагаад блогтоо цаг заваараа шивээд оруулж болохгүй гэж бодлоо л доо. Би бичээд л байя хэн нэг нь уншаад л байх байлгүй. Тиймээс эхлэе.
... Хүсэл мөрөөдлөө "өөрийнхөө хүчээр" биелүүлж чадна гэдгээ мэддэг хүмүүс итгэлтэй, амьдралын баяр баясгалан, тэмүүлэлтэй байдаг. Ирээдүйн итгэл найдвар бол одоогийн хүч чадлын үндэс юм. Хүсэл мөрөөдлөөс нь тусгаарласан шилэн хаалтыг давах хүч чадал хүн бүрт бий. Үүний тулд хүн өөрийн дотоод ертөнцийн гайхамшиг, хязгааргүй хүч чадалтай зөвхөн "танилцах" нь л хангалттай.
Дейвидэд зориулав.
Зургаан настай хүү Дейвид маань өөрийгөө их том болсон гэж бодож байлаа. Түүнээс "Том болж дуусмагцаа юу болох гэж байна вэ?" гэж асуусан юм. Тэрээр над руу анхааралтай харж бодлогошроод "Аав аа, би профессор болмоор байна"гэлээ.
"Профессор гэнэ ээ, ямар профессор?" гэж асуутал "Юу л даа, аав аа, би аз жаргалын профессор болмоор байна" гэсэн юм.
Аз жаргалын профессор гэдэг бол гайхалтай хүсэл мөрөөдөл юм. Та ч гэсэн тэгэж бодохгүй байна гэж үү?
Энэ номыг Дейвидэд, бас сайхан хүсэл эрмэлзлэлтэй энэ бяцхан хүүгийн ээжид зориуллаа.
Үргэлжлэл бий.
Блогийн нүүр » Хүсэл мөрөөдлөөс нь тусгаарласан шилэн хаалтыг давах хүч чадал хүн бүрт бий.
2008-03-04 01:37:31
I love this song
Миний дуртай шүлэг
Ц. Хулан
Уруул хайр хоёр хамт байдаг
Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье
Гунигаа тайлтал нь нэг үнсэлдэхсэн
Гудамжинд өдрөөр, эсвэл шөнө дөлөөр
Гудайж оддын дор, өвс ногоон дээр...
Хоёулханаа орон дотроо...
Хотол үймсэн Европын гудамжнаа...
Хонгор найз элбэгтэй Персийн буудалд...
Алтан говийн элсэн дээр...
Америкийн шигүү хороололд...
Дэлхийн хаа ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж л би
Лал, Христос, Буддагийн уншлаган доор
Ламбад бүжгийн янаг аялгуун дор
Шалав норсон борооны бүлээн цутгалгаан дор
Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй
Шанхныхаа үсийг илбэхийн чөлөөгүй
Үнсэлдэхсэн...
Олдошгүй, үхэшгүй хайртай амрагаа
Ороонгуу мод адил тэврээд
Родланы баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд үлдэхсэн...
Хөөрхөн байгаа биз...
Миний дуртай зурагнаас

Сарнай эгчийгээ санадаг шүү...
My hearty calendar
Myspace Calendars at WishAFriend.com
Mиний блогийн архив
- ► 2009 он (23)
- ► 2008 он (50)
- ► 12-р сар (1)
- ► 11-р сар (1)
- ► 08-р сар (1)
- ► 07-р сар (1)
- ► 06-р сар (2)
- ► 05-р сар (3)
- ► 04-р сар (3)
- ► 03-р сар (12)
- Mapтын-8 билүү нээрээ?
- Хүчирхэг бие хүн
- Чамд дурлах хэцүү юм
- Гэр бүлийн зураг авахуулаагүй байгаа бол заавал авахуулаарай!
- Words with picture
- Бадамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе ээ!
- Швед улсад ажиллах эрх авч болно.
- Шампанскт дуртай болохоороо copy-paste-correct хийлээ.
- Оксфордын Их Сургуулийн Хүний эрхийн зуны сургалт-2008
- Манай найзын төрсөн өдөр нижгэр болсон
- Хүсэл мөрөөдлөөс нь тусгаарласан шилэн хаалтыг давах хүч чадал хүн бүрт бий.
- Очихиймсаан гэдэг зураг
- ► 02-р сар (16)
- Хэн Төлөх Ёстой Вэ? Эрэгтэй нь үү, Эмэгтэй нь үү?
- Миний анхны 4 мөрт
- Баяртай би явлаа
- Унт даа миний хайр тайван унт
- Туяадаа
- Туяадаа төрсөн өдрийн мэнд хүргэе!
- Хайр өөрөө гайхалтай
- Нобелийн шагналыг яг энд гардуулдаг.
- Нобелийн шагналыг яг хаана гардуулдаг юм бол?
- Дэлхий бөөрөнхий биш
- Бясалгал буюу энергийн тухай
- Маамуу нааш ир
- Бяцхан сургаал
- Хөл болой
- Hello from Sanya, Hainan!
- Докторын зэргээр сурахад тэтгэлэг хэрэгтэй бол уншаарай!
- ► 01-р сар (10)
- Итгэж чадвал юуг ч бүтээнэ
- Ертөнцийн цуутай хүүхнүүд
- Оюутны амралт эхлээд зав гарав гэдэг зураг шүү.
- Бас л завгүй- Цаг гарга
- Сайн хүн байхыг хааяа ч гэсэн боддог бол гүйлгээд уншихад гэмгүй л гэж.
- Take Me To Your Heart
- Манай реалити шоуны багийнханд
- Миний шинэ оны мэндчилгээ
- Cэто-Охасын гүүр
- Чинийх байхын тулд би явья
- ► 2007 он (6)
Hearty cookie

My slide show
under construction
Ажил амьдралд тань чин зүрхнээсээ
Friendster Comments at WishAFriend.com







Сэтгэгдэлүүд:
ТА БИДЭНД БОЛОМЖ НЭЭГДЭЭД УДААГҮЙ БАЙНА
БҮХ ЗҮЙЛ НЬ ОЙЛГОМЖТОЙ ЭНГИЙН МОНГОЛ САЙТ НЭЭГДЭЭД
УДААГҮЙ БАЙНА ТА ДООРХ БЛОГРУУ ОРЖ МЭДЭЭЛЭЛ АВАН УУ
ТАНД АМЖИЛТ ХҮСИЙ WWW.AMEGA.BBLOG.MN
AMEGA
Сэтгэгдэл үлдээх: