2008-03-01 14:02:54
Нисванисын нэгэн дуу байдаг байхаа. Би өчигдөр Америкт байдаг найзтайгаа чааталж төрсөн өдрөө яаж тэмдэглэж өнгөрүүлсэн талаараа халж байтал нөгөөх маань харин тэгэж хошигнодог байна, яг үнэндээ төрсөн өдрийн баярыг л би юу юунаас илүү гоё тэмдэглэх дуртай. Тийм ч учраас энэ өдрийг гэр бүл найзуудынхаа хүрээнд хамтдаа тэмдэглэж өнгөрүүлэхийг эрхэмлэдэг юм. Миний төрсөн өдөрт ирсэн бүх хүмүүст хүн нэг бүрт найзууддаа бүгдэд нь маш их баярласан шүү гэдгээ хэлэх гэсэн юмаа. Урилга урилгын дундаас би төрсөн өдрийн урилгыг ихэд хүндэтгэдэг гэж манай нэг найз нөхрийн маань төрсөн өдөр дээр ирэхдээ хэлж байсан юм би тэрэнтэй маш их санал нийлдэг бас тэгэж ч боддог юм. Хүн гэдэг ер их сонин өөрийн-өөртөө-миний-би-надад гэсэн бүх зүйл дээр маш их анхаарал тавьж бас чармайж зүтгэж ажилладаг, энэ нь тийм ч буруу биш л дээ. Миний хувь хүний бодол гэвэл бусдыг яг өөрийнх шигээ бодож бүх зүйл дээр эс ч тодорхой зүйл дээр сэтгэлээсээ санаа тавих юмсан гэж боддог. Ер нь тэгээд хэдийхэн урт амьдраа билээ хүүхэд нас өтөл насаа тооцолгүйгээр хүн ер нь идэвхтэйхэн хэдэн жил амьдраад үхэхийн хооронд юуг ч тэгтлээ хураагаад хуйлаад юуг ч тэгтлээ цааш нь хийгээд дараад байх билээ. Хүссэнээрээ зөвхөн өөрийн хүссэнээрээ амьдраад харамсахгүй сэтгэл хангалуунаар залуу насаа энэ насны амьдралаа өнгөрүүлбэл сайхан гэж боддог юм. За сэдвээсээ халих гэж байна, тэгэхээр одоо эргээд төрсөн өдрийн сэдэв рүүгээ ороё. Миний бодлоор ойр дотныхоо хүмүүст найз нөхөддөө үнэтэй том бэлэг авч өгөөд хамт тэмдэглээд байж чадахгүй ч гэсэн сэтгэлээсээ төрсөн өдрийг нь санаад мэндчилгээ дэвшүүлчихэж байхад л тэр том бэлэг.Ажил амьдралын ачаалллаас болоод бид тэр бүр баярласан сэтгэлээ илэрхийлж тэр бүр бие биетэйгээ холбогдоод байж чаддаггүй амьдралын эрхээр мөр мөрөө хөөгөөд явдаг, тэр тусмаа та санах ёстой хүнийхээ найз нөхдийнхөө ойр дотныхоныхоо бүр багын найзынхаа төрсөн өдрийг байнга санаж марталгүй заавал мэндчилгээ дэвшүүлэхийг утсаар ганц хором ч болтугай ярихыг хичээж байгаарай гэж хэлэх байна. Цагаа олсон ганц сарнай цаг нь хоцорсон мянган сарнайнаас илүү үнэтэй гэж үг байдаг. Сайн найз байхын эхлэл төрсөн өдрийг нь санахаас эхэлдэг гэдэгтэй би санал нийлдэг шүү.
Сайхан бялуугаа хувааж сарнай бэлгэнд аваад хамтдаа инээлдэж суух ч сайхан шүү манайхаан. Манай найзын төрсөн өдөр нижгэр болсооон гэээд л.............









Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: