Туяадаа
Тоотой насандаа ахадсан ачаатай Торомгор нүдэндээ ихэдсэн сормуустай Тогтоод харвал үлгэрийн гүнж Тоомжиргүй хэлбэл ангийн охин Уураа хүрэхээр үүлтэй тэнгэр Уучилж гэмээнэ дуутай инээнэ Уярааж чадвал зөөлөн ээж Утсаар харин нэхэж гарна Явмаар байна гэж хоног тоолсон Яасан хэцүү гэж хэлэхгүйг хичээсэн Ямар ч хүнийг эвээр аргадсан Яах вэ гэж өөрийгөө хойш нь тавьсан Амьдралд өвдөг сөхрөхгүй заяатай Амраг ханьдаа ганцхан олдоостой Амбага найздаа ухаан тавиастай Аяа миний муу галзуу ганц найз минь Титэм зүүсэн гэхээр учиргүй ичдэг Тэгсэн хирнээ дурлал яридаг Бурханаас заяасан амны хишигтэй Бусдаас ялгарах ховор мэнгэтэй Тоглоом наргиан сайн даадаг Торон сүлжээ нэхээс мэддэг Төлөө төвийнхөндөө ааштайхан аниа Төөрсөн төрөлийнхөндөө хатуу ажаа Тулаад харицвал тун чиг зөөлөн Тулгаад уувал даан чиг уяхан Туулсан амьдралаа ирээдүйтэйгээ гэрэлтүүлэх Тулганд асах улаан дөл шиг цоглог Mиний муу галзуу ганц найз Улаанбаатар 2008.01.26
Улаанбаатар 2009.02.26
САЙН НАЙЗ БАЙНА ГЭДЭГ ЖАРГАЛТАЙ ҮЕД УРИЛГА ЗАЛЛАГААР, ЗОВОХ ЦАГТ ЧИМЭЭГҮЙ ӨӨРӨӨ ГАРЧ ИРЭХ ТЭР Л ХҮНИЙГ ХЭЛЭХ БАЙХАА НАЙЗ НЬ ЧАМДАА ХЯЗГААРГҮЙ ХАЙРТАЙ ШҮҮ, ХЭЗЭЭД ЧИМЭЭТЭЙ ЧИМЭЭГҮЙ ГАРЧ ИРЭН ИРСЭЭР БАЙХ БОЛНОО...









Сэтгэгдэлүүд:
Сайхан нарги Тасрав!
Биеийг чинь төрүүдсэн
Ижэдээ баярла Очиж үнс.
Нас нэмлээ гэж баярла
Зад нарги.Согтов!
Наад биеийг чинь өсгөсөн ]
Аавд чинь архи үнэртэнэ.
Төрсөн өдрийн мэнд хүргье
Сэтгэгдэл үлдээх: