Цаг хугацаа урсан өнгөрсөөр байна уу эсвэл...?

Цаг хугацаа ямар хурдан урсан өнгөрч байнаа гэж бодоод байдаг байсан чинь одоо бол эсрэгээрээ бодогдоод байх боллоо, цаг хугацаа биш бид өөрсдөө урсан өнгөрч байгаа юмуу даа. Залуу насандаа хүнд ер нь хийж бүтээх ажил тун их байдаг, даанч тэрийгээ хийж амжуулж чадахгүй байсаар ихэнх нь нэг л мэдэхэд насны нарыг хэвийлгэчихдэг бололтой, гэхдээ цөөнх нь хүсэл зорилго тэмүүлэлдээ хүрдэг л дээ тэр мэдээж. Аан би бол цөөнхөд нь багтах ёстой, чадна л гэж боддийшд. Дараах мөрүүдийг заавал уншаарай, маргаашийн амжилт өнөөдрөөс л эхэлдэг шүү дээ би энэ үгийг хэлэх дуртай. Заримдаа амьдрал хүрч боломгүй оргил хүнд хэцүү даваа мэт санагдах нь бий, гэхдээ өөрөө өөртөө зөвхөн өөртөө итгээд хүсэл зорилгодоо үнэнч бай, сэтгэлийн агуу тэнхээтэй байх юм бол алган дээр багтах бөмбөлөг мэт санагдаж ч болох юм. Энэ нь гэхдээ зөвхөн залуу насандаа өнөөдрийн байгаа цаг үедээ яаж хөдөлмөрлөснөөс маш их хамааарах юм шигээ, маргааш биш...

Мэдлэгээр жигүүрлэсэн хүн хүссэн газартаа хаалт хориггүй чөлөөтэй хүрч чадна. Хүчтэй, чадалтай байя гэвэл мэдлэгтэй бай. “Мэдлэг бол хүч”. Юунд ч дийлдэшгүй хүч. Байгалийн нар хүнийг гаднаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг бол мэдлэгийн нар хүний сэтгэл санааны харанхуйг дотор талаас нь гийгүүлж, дулаацуулж байдаг юм.

...Нүдэнд харагдах гаднах гоо сайхан, сэтгэлд мэдрэгдэх доторх гоо сайхан цогцолсон хүнийг төгс гоо сайхан бүрджээ хэмээн хүндлэн биширдэг билээ. Гаднах гоо сайхан бурханы хишиг байдаг бол доторх гоо сайхныг эзэн хүн өөрөө буй болгон цогцлуулна. Гаднах үзэмж, гоо сайхан нь цаг зуурын, залуу насны л явдал. Харин дотоод сэтгэлийн гоо сайхан өтөлж үрчийхгүй, үргэлж гэрэлтэх гоо сайхан. Тиймээс дотоод сэтгэлийн гоо сайхан аль дивангараас нааш илүү үнэлгээтэй байж ирсэн маргашгүй намтартай. Дотоод сэтгэлийн гоо сайхныг мэдлэг, авьяас билэг цогцлуулна. Дотоод сэтгэлийн гоо сайхнаар үргэлж гэрэлтэж явья гэж хүсвэл оюун ухааны шавхагдашгүй эх булгаас мэдлэгээ үргэлж сэлбэ, билэг авьяасаа хөгжүүл. Мэдлэг - үнэт эрдэнэс. Үнэт эрдэнэс зам дээр зүгээр хөглөрөн хэвтэж байдаггүй. Мэдлэг бат бөх цоож цуургатай хаалганы цаана нуугдсан эрдэнэ мэт хадгалагдаж байна. Үнэт эрдэнэс болсон мэдлэгийн цоожийг онгойлгох түлхүүр та нарт хэрэгтэй. Мэдлэгт хүрэх түлхүүр нь хөдөлмөр юм. Сурч мэдэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаа тэр хүн мэдлэгийн түлхүүрийг атгаж байх болно. Мэдлэгийг зөвхөн хөдөлмөрөөр л олж авна. “Сайхан амьдрахын тулд сайн ажиллах хэрэгтэй. Хөл дээрээ баттай зогсохын тулд ихийг мэдэх хэрэгтэй”. Хүн аль болох ихийг мэдэж байж ихийг хийж чаддаг болно. Залуус та нар энэ амьдралдаа ихийг хийж, бүтээж чадахын тулд ихийг мэдэх хэрэгтэй болж байна. /Н. Багабанди гуайн Титэм үгс... ээс/

Сэтгэгдэлүүд:

1. amgamore | 2009-01-28 23:08:59
ene globe uul ni bichlegiin deer ni oroh baisan um yagaad ingeed garchihav aa za za yahav ali bolgoniig zasah ve dee te.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

I love this song

Миний дуртай шүлэг

Ц. Хулан Уруул хайр хоёр хамт байдаг Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье Гунигаа тайлтал нь нэг үнсэлдэхсэн Гудамжинд өдрөөр, эсвэл шөнө дөлөөр Гудайж оддын дор, өвс ногоон дээр... Хоёулханаа орон дотроо... Хотол үймсэн Европын гудамжнаа... Хонгор найз элбэгтэй Персийн буудалд... Алтан говийн элсэн дээр... Америкийн шигүү хороололд... Дэлхийн хаа ч гэсэн Дээр доороо орон үнсэлдэж л би Лал, Христос, Буддагийн уншлаган доор Ламбад бүжгийн янаг аялгуун дор Шалав норсон борооны бүлээн цутгалгаан дор Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй Шанхныхаа үсийг илбэхийн чөлөөгүй Үнсэлдэхсэн... Олдошгүй, үхэшгүй хайртай амрагаа Ороонгуу мод адил тэврээд Родланы баримал мэт хоёулаа Мөнхийн мөнхөд үлдэхсэн...

Нээллтэй байхыг хүснэ.

Хөөрхөн байгаа биз...

Миний дуртай зурагнаас

Сарнай эгчийгээ санадаг шүү...

My slide show

My hearty calendar


Myspace Calendars at WishAFriend.com

Mиний блогийн архив

Hearty cookie

My slide show

under construction

Ажил амьдралд тань чин зүрхнээсээ


Friendster Comments at WishAFriend.com