Хайр програм суулгах

Худалдан авагч: Би техникийн талаарх мэдлэгт маруухан л даа. ХАЙР -ын программыг яаж суулгадаг (install) вэ?

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?

Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ, АТАА ХОРСОЛ. ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программууд ажиллаж байна. Тэд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох юмуу?

Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ.ЕХЕ программ өөрөө арилчихдаг юм. Хэсэг хугацаанд түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ.ЕХЕ -г арчиж ИХ ИТГЭЛ.ЕХЕ гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь тө өөрөө ХОРСОЛ.ЕХЕ, ГОМДОЛ.ЕХЕ гэдэг программуудыг хаах хэрэгтэй. Учир нь эдгээр програмууд нь ХАЙР-ыг суулгахад саад болдог. Та хааж чадах уу эрхэм ээ?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?

Мэргэжилтэн: Тийм ээ! Гэхдээ энэ бол зөвхөн үндсэн програм. Үүний хамгийн сүүлийн үеийн загварыг суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.

Худалдан авагч: Еооё! Эхэлж амжаагүй байхад л алдаа заагаад эхэллээ шүү дээ. Одоо яах вэ? Мэргэжилтэн: Ямар алдаа зааж байна?

Худалдан авагч: АЛДАА 412 - ПРОГРАМ ДОТООД СИСТЕМД АЖИЛЛАХГҮЙ БАЙНА. Энэ юу гэсэн үг вэ?

Мэргэжилтэн: Санаа бүү зов. Энэ бол энгийн нэг алдаа. ХАЙР-ын програм нь өөр ЗҮРХ-үүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХЫН тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.

Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вә?

Мэргэжилтэн: "ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ" гэдэг файлын доорх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DОС, ӨӨРТӨӨ ИТГЭХ.ТХТ, ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.ТХТ болон САЙН ҮЙЛС.DОС гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтсандаа хийгээрэй! Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.ЕХЕ -ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж ор тас алга болсонд нь итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч: Би чадлаа! Үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүурч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.МР3 дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, ЭНХ ТАЙВАН.ЕХЕ ба СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ -ууд МИНИЙ ЗҮРХЭНД хуулагдаж байна.

Мэргэжилтэн: Тийм бол ХАЙР суугаад ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэс эхлээд та одоо юуг ч даван туулж чадах болно. Гэхдээ нэг юм сануулъя.

Худалдан авагч: Юу билээ?

Мэргэжилтэн: Хайрын програм үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг бух хүмүуст forward хийгээрэй! Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд цэвэрхэн модулиуд илгээх болно.

Life is good blogoos unshiv huurhon baigaa biz. kkkkkkkkkkkkkk

(Нийт: 79)

I love this song

Миний дуртай шүлэг

Ц. Хулан Уруул хайр хоёр хамт байдаг Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье Гунигаа тайлтал нь нэг үнсэлдэхсэн Гудамжинд өдрөөр, эсвэл шөнө дөлөөр Гудайж оддын дор, өвс ногоон дээр... Хоёулханаа орон дотроо... Хотол үймсэн Европын гудамжнаа... Хонгор найз элбэгтэй Персийн буудалд... Алтан говийн элсэн дээр... Америкийн шигүү хороололд... Дэлхийн хаа ч гэсэн Дээр доороо орон үнсэлдэж л би Лал, Христос, Буддагийн уншлаган доор Ламбад бүжгийн янаг аялгуун дор Шалав норсон борооны бүлээн цутгалгаан дор Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй Шанхныхаа үсийг илбэхийн чөлөөгүй Үнсэлдэхсэн... Олдошгүй, үхэшгүй хайртай амрагаа Ороонгуу мод адил тэврээд Родланы баримал мэт хоёулаа Мөнхийн мөнхөд үлдэхсэн...

Нээллтэй байхыг хүснэ.

Хөөрхөн байгаа биз...

Миний дуртай зурагнаас

Сарнай эгчийгээ санадаг шүү...

My slide show

My hearty calendar


Myspace Calendars at WishAFriend.com

Mиний блогийн архив

Hearty cookie

My slide show

under construction

Ажил амьдралд тань чин зүрхнээсээ


Friendster Comments at WishAFriend.com