2010-01-28 02:46:33
Энэ номыг заавал уншаарай. Манайд орчуулагдаад гарчихсан Интерномд 8000 төгрөгөөр борлуулж байна лээ. Би өөрөө их тайван юмыг дандаа эерэгээр боддог заримдаа бүр хэнэггүй талдаа хэтэрчих гээд байдаг уужуу сэтгэлгээтэй хүн л дээ тэгтэл миний хувийн политикт энэ ном яг таарсан санагдсан. Би аливаа зүйлийг сөрөг өнцгөөс харах дургүй. Болно бүтнэ чадна гэдэгт итгэдэг /сайн санааны үзүүрт шар тос.... хуучны үгээр бол/ үүнд
цаг хугацаа ордог л доо гэхдээ л миний онолд энэ ном яг тохирсон санагдсан болохоор маш их таалагдсан. Нууц бол татах хүч заавал уншаарай.









